Токиогоос 4 медаль хүртэж монголчууд олимпын 30 медальтай боллоо

2021-08-11
Монгол Улс дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг 3,4 сая шахам цөөхөн хүн амтай хэдий ч өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 52 дугаарт байрт орж байна. “Токио-1964” олимпод анх хөл тавьж медальгүй ирж байсан бол 57 жилийн дараа дахин Япон улсад зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд манай 43 тамирчин, хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж  1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын шигшээ баг энэ амжилтаараа Токиогийн олимпийн наадамд оролцсон 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаарт шалгарсан байна.
Ийнхүү Монгол Улс зуны олимпын наадамд оролцож ирсэн 57 жилийн түүхэнд нийт 17 олимп болсноос / Үүнээс 2 олимпын наадмаас медальгүй ирсэн. Харин 1984 олимпын наадамд оролцоогүй/ 14 олимпын наадмаас нийт 30 медалийг эх орондоо авч ирсэн үе үеийн шилдэг тамирчдаа та бүхэнд танилцуулж байна.

Монгол Улсын хувьд анх удаагаа оролцсон олимп бол “Токио-1964” зуны олимпын 18 дугаар наадам билээ. Манай шигшээ баг тус олимпын наадмаас медаль хүртэж чадаагүй юм.
“Мехико-1968” - 1 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Ж.Мөнхбат  (Чөлөөт бөх)
Хүрэл - Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх)
Хүрэл- Д.Сэрээтэр (Чөлөөт бөх)
Хүрэл - Т.Артаг (Чөлөөт бөх)
“Мюнхен-1972” - 1 мөнгө
Мөнгө - Х. Баянмөнх  (Чөлөөт бөх)
“Монреал-1976” - 1 мөнгө
Мөнгө - З. Ойдов  (Чөлөөт бөх)
“Моксва-1980” - 2 мөнгө, 2 хүрэл
Мөнгө - Ц.Дамдин (Жүдо)
Мөнгө - Ж.Даваажав (Чөлөөт бөх)
Хүрэл - Р.Даваадалай (Жүдо)
Хүрэл - Д.Оюунболд  (Чөлөөт бөх)
“Лос Анжелес-1984” - (Оролцоогүй)
“Сөүл-1988” - 1 хүрэл
Хүрэл - Н.Энхбат (Бокс)
“Барселон-1992”  2 хүрэл
Хүрэл - Н.Баярсайхан (Бокс)
Хүрэл - Д.Мөнхбаяр (Буудлага)
“Атланта-1996” - 1 хүрэл
Хүрэл - Д.Нармандах (Жүдо)
“Сидней-2000” /Медаль хүртэж чадаагүй/
“Афин-2004”: 1 хүрэл
Хүрэл - Х.Цагаанбаатар (Жүдо)
“Бээжин-2008” - 2 алт, 2 мөнгө
Алт - Н.Түвшинбаяр (Жүдо)
Алт - Э.Бадар-Ууган (Бокс)
Мөнгө - О.Гүндэгмээ (Буудлага)
Мөнгө - П.Сэрдамба (Бокс)
“Лондон-2012” - 2 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Н.Түвшинбаяр (Жүдо)
Мөнгө - Н.Төгсцогт (Бокс)
Хүрэл - С.Ням-Очир (Жүдо)
Хүрэл - У. Мөнх-Эрдэнэ (Бокс)
Хүрэл - С.Батцэцэг (Чөлөөт бөх)
“Рио-2016” -1 мөнгө, 1 хүрэл
Мөнгө - Д.Сумьяа (Жүдо)
Хүрэл - Д.Отгондалай (Бокс)
“Токио-2020” - 1 мөнгө, 3 хүрэл
Мөнгө - Саид Моллай (Жүдо)
Хүрэл -  М.Уранцэцэг  (Жүдо)
Хүрэл - Ц.Цогтбаатар (Жүдо)
Хүрэл - Б.Болортуяа  (Чөлөөт бөх)


Эх сурвалж: Монцамэ мэдээллийн агентлаг