Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

2021-09-03
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Ривер хиллс" хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эхлүүлээд байна.
Авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут сөөгийг НБОГ гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу тарилаа. Авто замын газар замын далангийн дүүргэлтийг хийснээр төслийн ажил 10 хувьтай байна.
Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахад дөхөм болох аж. 

Эх сурвалж: Монцамэ мэдээллийн агентлаг