Угаар мэдрэгчээ тогтмол шалгаарай

2021-09-06
Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж нь ажиллагаагүй болж, эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан юм биш биз‼️‼️‼️
🤗Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол хайртай дотны хүмүүсийнхээ төлөө худалдааны төвөөс худалдан авч, зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
🔴Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
🟢Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
🟡Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
▶️Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж, шар гэрэл анивчвал "Таван толгой түлш" ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 70119400 дугаарын утсанд хандаж тусламж аваарай