Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

2021-09-17

Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн
09:00 цагт: Цар хүрээгээ тэлсэн ICT EXPO буюу цахим шилжилтэд түүчээлэх “Digital nation -2021” үндэсний арга хэмжээний хөтөлбөр технологийн үзэсгэлэнгээр эхэлнэ. Утас: 94999598
20:00 цагт: “Digital nation - 2021” арга хэмжээний ёсны нээлт болно.Утас: 94999598

Зам, тээврийн хөгжлийн яам
10:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ_Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны газрын дарга нар оролцоно.Утас:88057167

Хангарьд ордон:
10:00 цагт:”Алдана галдана” ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян өнөөдрөөс нэг сарын хугацаанд үргэлжилнэ.Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлж буй тус аяны хэвлэлийн хурал болно.

Шинэ эхлэл сургууль:
10:00 цагт: Сургуулийн орчинд ажиллах анхны мэргэшсэн сэтгэл зүйчдэд сертификат гардуулж, сэтгэл зүйчийн өрөө, иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгнө.

МУИС -ийн Номын сан:
11:40 цагт: МУИС-ийн дэд профессор Г.Цэрэнгийн “Байгууллагын зан төлөв” сурах бичгийн нээлт болно. Утас: 99002019

Нийслэлийн Өргөө амаржих газар:
13:00 цагт: “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-ны нээлттэй хаалганы өдөр болно.

Сүхбаатарын талбай
15:00 цагт: Зохиолч Д.Дамдинжавын “Зуун настай залуу” номын нээлт болно.Утас: 99049247

Эх сурвалж: Мэдээ.мн мэдээллийн сайт