Халдвар аваад эдгэрсэн хүмүүс хэд хоногийн дараа ВАКЦИН хийлгэх вэ?

2021-10-28
Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир халдвар аваад эдгэрсэн хүмүүс хэд хоногийн дараа вакцин хийлгэх боломжтой талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Дархлаажуулалт гэдэг бол сайн дурын зүйл.
  • Вакцины нэг тунд хамрагдаад халдвар авсан бол эдгэснээс нэг сарын дараа
  • Хоёр тунд хамрагдаад өвдсөн бол хамгийн багадаа гурван сарын дараа вакцин хийлгэх боломжтой.
50-иас дээш ажилтантай байгууллагад очиж, ажилтнуудыг нь вакцинжуулах ажлын зохион байгуулж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд гуравдугаар тунг хийлгэхийг зөвлөөгүй. Харин хоёр тун вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. Одоогийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 35 хувь нь дархлаажуулалт хамрагдсан байна” гэв.


Эх сурвалж: Мэдээ.мн мэдээллийн сайт