Нийслэлийн засаг даргын нэрэмжит "Улаанбаатар Марафон " ОУ-ын гүйлт 2019 оны шилжин явах цом манай Төвөөр аялж байна.

2019-04-12
Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сурах биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон Олон улсын гүйлт 2019” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 6 дахь удаагаа аялуулж байна.
Улаанбаатар хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төв /ОНӨААТҮГ/ тус цомыг хүлээн авч,   “Улаанбаатар Марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний захирамж, удирдамж, заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж баг, хамт олноороо марафонд нэгдэх уриалгад нэгдлээ. Шилжин явах цомыг Монгол Наадам Цогцолбор /ОНӨТҮГ/ өнөөдөр буюу энэ сарын 08-нд хүлээн авч 04 дүгээр сарын 12-нд Улаанбаатар Зам засвар, арчлалтын газарт /ОНӨААТҮГ/ хүлээлгэн өгөв.