Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрэн хангасан байдалд хяналт тавьж, үзлэг шалгалт хийх ажил тогтмол хийгдэж байна

2019-04-19
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 тоот албан даалгавар, Хотын ерөнхий менежерийн 2019 оны 02 тоот албан даалгаврын зарим заалтын хэрэгжилт буюу нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хүртээмж, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, зорчигчдын аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрэн хангасан байдалд хяналт тавьж, үзлэг шалгалт хийх  ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалтын удирдамжийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалаар баталсан.

Ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүр тогтмол үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зайсан, Нисэх, Яармаг, Мишээл экспо, ТЭЦ-3, Зүрх уул, Хайлааст, 7 буудлын автобусны 8 зогсоолд хяналт шалгалтыг зохион байгуулсан дүнгээ ХЕМ-т танилцуулж ээлжит хурлаа хийлээ.

Шалгалтаар ажлын хэсэг, автотээврийн хяналтын улсын байцаагчийн шалгасан үзүүлэлтээр илэрсэн зөрчлүүд дараах зөрчил дутагдал илэрсэн.

Гадна угаалга хийгээгүй-12
Хаалганы самбар бохир-41
Зорчигчийн заалны тааз угаагаагүй-43
Зорчигчийн заалны хана угаагаагүй-62
Цонхны шил угаагаагүй-44
Бариул ариутгаагүй, бохир-1
Суудлын бүрээс угаагаагүй-39
Бүрээсгүй суудлын тоо-249
Автотээврийн хяналтын улсын байцаагч илэрсэн зөрчил дутагдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 5 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 900,0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ, авч, улсын байцаагчийн 8 хугацаатай албан шаардлагыг өглөө.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагуудыг нийтийн тээврийн үйлчилгээний шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт хийлгэхээр зохион байгуулж байна.