ОНЦЛОХ МЭДЭЭ:

2019-05-14
УСУГ: БЗД 26-р хороо Экогийн Ф300мм-н цэвэр усны шугамд 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт гэмтэл гарч, засварын ажлыг гүйцэтгэх явцад Олимпийн гудамжинд баригдаж буй гүүрний бэхэлгээ тулгууранд нуралт өгсөн тул шугамыг тусгаарлаж, хэрэглээний усыг “Нью тур” ХХК-ний Ф400мм-н шугамд шилжүүлж 05 дугаар сарын 14-ний өдрийн 11:40 цагт усыг нээж хэвийн болгов. Зөөврийн ус түгээх албанаас 20 машин 52 рейсээр 237.8 тн усыг 19 хотхонд  түгээж ажилласан. 
ОСНААУГ: БГД 7-р хороо УДДТ-111-н хэрэгцээний халуун усны Ф125мм-н шугамд гэмтэл гарч, /10:00-17:50/ цагийн хооронд засварын ажлыг гүйцэтгэж хэвийн болсон. Нийт 12 байр, 7-н ААН  халуун ус хангамжаар хязгаарлагдсан. /Технологийн зөрчлийн 1-р зэргийн саатал/
ЧД 2-р хороо УДДТ-59-н хэрэгцээний халуун усны Ф100мм-н шугамд гэмтэл гарч, /15:20-18:00/ цагийн хооронд засварын ажлыг гүйцэтгэж хэвийн болсон. Нийт 21-н байр халуун ус хангамжаар хязгаарлагдсан. /Технологийн зөрчлийн 2-р зэргийн саатал/
СБД 4-р хороо УДДТ-68-н 1-р хэлхээний Ф150мм-н шугамд гэмтэл гарч, /18:10-00:10/ цагийн хооронд засварын ажлыг гүйцэтгэж хэвийн болсон. Нийт 6-н байр, 10-н ААН халаалт, халуун ус хангамжаар хязгаарлагдсан. /Технологийн зөрчлийн 1-р зэргийн саатал/