Төв магистраль шугамын нягтын шахалт, засварт зогсоох шугам, тоноглолын ажил хийгдэж байна.

2019-05-30

2019 онд дулааны төв магистраль шугамд хийгдэх их засварын ажил 05-р сарын 15-ны өдрөөс эхлэн одоогийн байдлаар Зайсан, Яармаг, 120 мянгат, Төмөр замын эмнэлэг орчмын  1А, 7А, 10А, Б, В, Г, Д магистраль шугамууд 05-р сарын 16-ны өдрөөс, Монос, 21-р хороолол орчмын 9Б, В, Г, Д, Е, Ж магистраль шугамууд 05-р сарын 22-ны өдрөөс эхлэн засварт орж 9Б магистраль бэлтгэлд, бусад шугамуудын засварын ажил дуусаж залгагдсан байна.
Засварын ажлын хүрээнд дулааны магистраль, шугамууд нь байнгын өндөр даралт, температуртай уур, усыг дамжуулдаг учир их засварын өмнө тусгай хөтөлбөрийн дагуу шугам хоолойн бат бэхийг шалгах нягтын туршилтад оруулдаг.

Төв шугамын хамгаалалтын зурваст ил болон далд шугамтай хэсэгт авто машин байрлуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвшөөрснөөс бусад ажил, үйлчилгээ хийхийг хориглодог. Төв шугамын ойролцоо байрладаг орон сууцны иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, компаниуд шугамын нягтын шахалтын үед шугамд гэмтэл гарч болзошгүй тул сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд хөрөнгө, автомашин, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.