Бүх нислэг хойшилж, баруун чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-06-17
ÐÑгÑний агааÑÑн ÑÑÑвÑийн Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð·ÑÑган илÑÑÑүүд

Зургадугаар сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд  үер бууж, үерийн улмаас автозам усанд автсан билээ. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж,  Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т  хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автсан бөгөөд тус чиглэлийн замыг түр хугацаагаагаар хаах шийдвэр гараад буй. Үерийн улмаас хаагдсан зам давааны мэдээллийг тоймлон хүргэе. 

                         ЛҮН СУМЫН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ӨНӨӨДӨР ОРОЙН 18.00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

64207564_10214481871902450_2133483617983135744_n.jpg

-Цаг агаарын нѳхцѳл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны  зургадгаар сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлалаа.

-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн Улсын чанартай А0301 автозам хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй хаагдсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны зургадугаар сарын 17 ны 18.00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд жолооч та бүхэн Өвөрхангайгаас Улааанбаатрын чиглэлд зорчихгүй байхыг Өвөрхангай аймаг дахь замын цагдаагийн газраас анхаарууллаа.

-Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 100км,117км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

-Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800м, 116-123 км-ийн хооронд хэсэгчилэн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тул тус чиглэлийн замд зорчихгүй байхыг анхааруулав.

Иймээс баруун чиглэлд хүчтэй аадар бороо орсны улмаас зам, замын байгууламж үерт автаж, эвдэрсэн тул тус чиглэлд зорчихгүй байхыг ЗТХЯ, Онцгой байдал, АТҮТ болон Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

                                                  СААТСАН НИСЛЭГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРЛАА

ÐÑгÑний агааÑÑн ÑÑÑвÑийн Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð·ÑÑган илÑÑÑүүд

Цаг агаарын байдлаас шалтгаалан "МИАТ" ХК-ийн олон улсын бүх нислэг хойшлогдсон байна. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 16-ны өглөө өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонконг, Бээжин, Токио, Москва, Берлин, Пусан чиглэлийн нислэгүүд хойшлогдож, орой 20.00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болсон гэдгийг тус компанийн мэдээллийн лавлагааны төв мэдээллээ.

Зорчигчдын анхааралд – нислэг саатлын мэдээлэл

Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 06 дугаар сарын 16-ны өдрийн ХонгКонг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр боллоо.
Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас,
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас,
Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:35 цагаас,
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас,
Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөх боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.

                                 “УЛААНБААТАР–ДАРХАН” ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ХААНА

УлаанбааÑÐ°Ñ Ð´Ð°ÑÑан ÑиглÑлийн авÑо зам зÑÑган илÑÑÑүүд

“Улаанбаатар–Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр боллоо.

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах бөгөөд 1 цэгийн зам засварын ажлын үргэлжлэх урт 2-3 км байна. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Харин орон нутгийн чиглэлд буюу “Дархан-Уул, Сэлэнгэ” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орох юм байна. “Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх ажээ.