Тарваган тахал өвчний эсрэг вакцинжуулалт хийнэ

2019-06-24
ТаÑваган ÑаÑал өвÑний ÑÑÑÑг вакÑинжÑÑÐ»Ð°Ð»Ñ ÑийнÑ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг ирэх долдугаар сарны 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Нийт 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүнд хүрэлцэх тун вакциныг хүргүүлсэн байна.

Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.

Дархлаажуулалтад:

Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад,

Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,

Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,

Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад,

Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдах аж.