ОНЦЛОХ МЭДЭЭ

2019-06-25

НМХГ: СХД 4-р хороо Мон сүү ХХК-ний хашаан дотор байрлах бохир усны худагт ОСНААУГазрын 1 ажилтан, “Дай цэцэн” ХХК-ний 1 ажилтан, бохир усны бөглөрлийг гаргах ажил хийж байгаад худагт унаж нас барсан. Осол гарсан талаар СХД Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байна. УБ хотын ЗАА болон Төвийн удирдлагууд газар дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Төвд ирсэн мэдээллээр тухайн 2 ажилтан бохирын худагт хуримтлагдсан хийнд хордож нас барсан байх магадлалтай.

Гэрэлтүүлэг: ХУД “Новельнэтворк” ХХК Наадамчдын зам Оргил худалдааны төвөөс Вива сити хороолол хүртэлх замын гэрэлтүүлгийн КТПН-2633 дэд станцад гэмтэл гарсныг засварлаж хэвийн болгов.

ОСНААУГ: БГД 5 дугаар хороо БТТ-ийн харъяа УДДТ 115-ийн халуун усны Ф80мм-ийн буцах шугамд 2019.06.22-ны өдрийн 21:55 цагт гэмтэл гарч, засварын ажлыг хийж, 2019.06.24-ний өдрийн 17:40 цагт хэвийн болгов. Нийт 15-н байр халуун усаар хязгаарлагдсан. /Технологийн зөрчил-Аваар/