Наадмаар 400 албан хаагч хяналт тавьж ажиллана

2019-07-03
ÐÐ°Ð°Ð´Ð¼Ð°Ð°Ñ 400 албан ÑÐ°Ð°Ð³Ñ ÑÑÐ½Ð°Ð»Ñ ÑавÑж ажиллана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийтийн тээврийн газар болон байгаль орчны газраас  хамтранҮндэсний их баяр наадамтай холбогдуулан худалдаа үйлчилгээ, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээний талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2019.07.03/ мэдээлэл өглөө. Монголчуудын үндэсний бахархал болсон   наадам тун удахгүй болно. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байгаа юм.

                                    ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭГ ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙ НЭГЖ ЯВУУЛНА

Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулах эрх бүхий зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар тухайн аж ахуй нэгжүүдэд олгож буй гэнэ.  Ингэснээр эргээд хариуцлага тооцох, хяналт тавих боломжтой болох аж. Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  400, нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллах юм байна.

Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан А/42 тоот тушаал, баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөний дагуу 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт баярын өдрүүдэд байнгын хяналт шалгалт хийх гэнэ.

                                 ОНГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Нийслэлийн Онцгой байдлын газрын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн долдугаар сарын 9-15 хүртэл баяр наадам болох таван цэгт 241 албан хаагч 40 автомашин, завьтай тогтмол эргүүл хийж, хяналт тавих юм байна.

Энэ баяр наадмаар бид олон хоног амардаг. Тиймээс иргэн, аж ахуй бүр аюулгүй байдлаа хянан шалгаж, хариуцлагатай байхыг мөн Онцгой байдлын газраас сануулж байлаа. “Гадагшаа явахдаа тог цахилгаанаа шалгаж, бага насны хүүхдээ ганцааранг нь орхихгүй, голын эрэг дагуу амарч зугаалахдаа хараа хяналтаа нэмэгдүүлж, болгоомжтой байх нь иргэн таны өөрийнхөө болоод дотны хүмүүсийнхээ өмнө хүлээж буй хариуцлага юм” гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээлэлдээ онцоллоо.

                                      БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВЭР ТУСГАЙ ЦЭГҮҮДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас баяр наадын өдрүүдэд иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор 107 чиглэлд 637 автобусаар үйлчилнэ. Ингэхдээ иргэдийг ая тухтай, наадмаа үзэх бүрэн боломжоор хангах үүднээс хотын бүх суурьшлын цэгүүдээс "Дүнжингарав", "Мишээл" худалдааны төв болон тодорхой чиглэлд үйлчлэх юм байна. Тухайлбал, Дүнжингарав-Мишээл- Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн богино эргэлтийн 20 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл 5 автобус, Амгалангаас Хүй долоон худаг хүртэл мөн 5 автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Түүнчлэн баярын өдрүүдэд өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл рейлбус эргэлт хийнэ. Үнийн хувьд том хүн хоёр мянган төгрөг, 12 наснаас доош хүүхэд үнэ төлбөргүй байхаар зохицуулжээ.

Эдгээр нийтийн тээврүүд бүгд зөвшөөрөл авснаас гадна өнгө өнгөөр ялгаатай. Бор, Ногоон өнгийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх бол Улаан автобус наадмын талбай, шар өнгийн автобус Төв цэнгэлдэхээс Хүй долоон худгийн чиглэлд 1000 төгрөгөөр үйлчлэх гэнэ. Харин цэнхэр өнгөөр таксины үйлчилгээг ялгах юм байна.Такси үйлчилгээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурван талд байрлана.

                                                      ЦЭВЭРХЭН НААДАХАД БАС ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ

Монголчууд бидний баяр наадмыг илүү сайхан болгох бас нэг зүйл бол мэдээж эрүүл, аюулгүй, цэвэрхэн орчин. Олон хоног үргэлжлэх баярын дараа тухайн газар хог хаягдлаар дүүрсэн байдаг. Үүнийг шийдэхийн тулд энэ жилээс Улаанбаатар хотын захирагчийн албанд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-ийн захирал А.Нямдорж “Хоггүй наадъя” арга хэмжээг авч байгаа талаар мэдээллээ. Энэ нь баяр болж буй тухайн газруудад хог ангилан ялгах цэгүүдийг байршуулж, эх үүсвэрээс нь иргэдэд нөлөөлөх ажил юм. Ингэж ангилагдсан хог хаягдлуудыг дахин боловсруулах үйлдвэрүүд рүү явуулах жишиг ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ ажилд сайн дурын оюутан залуусыг хамруулах гэнэ. Үүнээс гадна иргэдийн ариун цэврийг хангах үүднээс нийтийн бие засах газар, био нойлуудыг байрлуулж буй талаар мэдээллээ.