ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН ДАДЛАГА БОЛЛОО

2019-07-08
Ðал ÑнÑÑÐ°Ð°Ñ ÑÑÑгай зоÑиÑлалÑÑн авÑомаÑÐ¸Ð½Ñ Ð¶Ð¾Ð»Ð¾Ð¾Ñ Ð½Ð°ÑÑн ÑÑÑгалÑ, дадлага боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Польш улсын сургагч багш нар удирдан явуулсан юм.

Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүлээн авч, НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.