ОНЦЛОХ МЭДЭЭ: Баяр наадмын үеэр ажилласан байдал

2019-07-12
ÐаÑÑ Ð½Ð°Ð°Ð´Ð°Ð¼ зÑÑган илÑÑÑүүд

Онцлох мэдээ: Инженерийн хангамжийн болон бүрэлдэхүүн байгууллагуудын горим ажиллагаа хэвийн, гарсан зөрчилгүй.
Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 120 мянгатын гүүрэн гарцыг хааж, Төвөөс телехяналтын камер байршуулж, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс түр гэрлэн дохио,  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаанд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн телехяналтын камерыг ашиглан хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан 610 аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын 400 байцаагч хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгөн 15 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, 0.0035мм хэмжээтэй 1200ш гялгар уутыг хурааж, 2 аж ахуйн нэгжийн муудсан 90кг махыг устгалд оруулан, худалдан борлуулж байсан иргэдийн 76 хуушуур, 21 айрагнаас бүтээгдэхүүний дээж авч, төв лабораторит шинжилгээнд хамруулан ажиллаж байна.
Нийтийн Тээврийн үйлчилгээний газар: Нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлтээр Дүнжингарав-Төв цэнгэлдэх хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг чиглэлд нийт 50ш том оврын автобус, Сүхбаатарын талбайд 22:00-01:00 цагийн хооронд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш”  арга хэмжээний дараа А, В, С цэгээс 18ш том оврын автобус иргэдэд үйлчилж ажилласан.

Ус сувгийн удирдах газар: Хүй 7 худагт үйлчилгээнд 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 7 техник, 5 гүний худаг ажиллуулан мал усалгаа болон ахуйн ундны ус түгээн ажиллаж байна.

Хот тохижилтын газар: Сүхбаатарын талбайд 23 хүний бүрэлдэхүүнтэй бригад, био 00-8ш, хогийн сав-1ш, техник-1, Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад, био 00-25ш, хогийн сав-60ш, техник- 4, Хүй 7 худагт 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээ үйлчилгээний бригад ажиллаж, био 00-30ш, хогийн сав-14ш, техник-7 тус тус үйлчилгээнд ажиллаж байна.