ОНЦЛОХ МЭДЭЭ:

2019-07-13
Хүй долоон ÑÑдаг зÑÑган илÑÑÑүүд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан 610 аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын 400 байцаагч хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгөн 30 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 55 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, 0.0035мм хэмжээтэй 604 ш гялгар уутыг хурааж, 3 аж ахуйн нэгжийн муудсан 132,1 кг мах,  хоносон 85 хуушуурыг устгалд оруулан, зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан архи-32ш, пиво-25ш хураан авлаа.  Хуушуур хийхээр бэлдсэн 24 кг махны дээж, 25 л айрагнаас бүтээгдэхүүний дээж авч, төв лабораторид шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газар: Нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлтээр Дүнжингарав-Төв цэнгэлдэх хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг чиглэлд нийт 50ш том оврын автобус, Сүхбаатарын талбайд 22:00-02:00 цагийн хооронд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш”  арга хэмжээний дараа А, В, С цэгээс 18ш том оврын автобус иргэдэд үйлчилж ажилласан.
Ус сувгийн удирдах газар: Хүй 7 худагт үйлчилгээнд ус зөөврийн  3 машин гарч 53 рейс хийж 237,5 тн ус зөөвөрлөсөн. Зам усалгаанд 10 тн -ы 1 машин гарч 6 рейс хийж 60тн усаар  усалгаа хийж, 5 гүний худаг ажиллуулан мал усалгаа болон ахуйн ундны ус түгээн ажиллаж байна.

Хот тохижилтын газар: Сүхбаатарын талбайд 27 хүний бүрэлдэхүүнтэй бригад, био 00-10ш, техник-8, Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад, био 00-25ш, хогийн сав-14ш, техник- 10, Хүй 7 худагт 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээ үйлчилгээний бригад ажиллаж, био 00-25ш, хогийн сав-60ш, техник-15 тус тус үйлчилгээнд ажиллаж байна.