ТУЛГАР ТӨРИЙН 2228 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 813 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР УБХШУЗТ-ийн ЕРӨНХИЙ ДИСПЕТЧЕР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДАВ

2019-07-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ, УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ /УБХШУЗТ/-ийн ерөнхий диспетчер ГАРМААГИЙН ГАНЗОРИГ ТАНАА Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Нийслэл хотынхоо Хот нийтийн аж ахуйн салбарт оруулсан олон жилийн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж Үндэсний их баяр наадмын босгон дээр Төрийн дээд одон медалаар энгэрээ мялааж гардсанд ТӨВИЙН хамт олноос тань баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт тань ТОМООС ТОМ АМЖИЛТ хүсье.


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж шагналын хур тань БУЛГАН СҮҮЛТЭЙ байг.


          

                        УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН