Ус ихээр тогтдог байршлуудад шуурхай 7 бригад ажиллаж байна.

2019-07-19


Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах ажлыг хийж байна. Уг ажилд шуурхай долоон бригад гарган, ус соруулах ажил явуулж байгаа ба цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул тус газраас ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ хэмээн Геодези, Усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар: Нийслэлд орсон борооны улмаас  Баянмонгол, Соёолжийн нүхэн гарц, Гэгээнтний уулзвар, Баруун 4 зам, Нарны гүүрний зүүн талд, Вокзал орчим, 25-р эмийн сан, Багшийн дээд, Офицер орчмын авто зам талбайд ус тогтсон усыг 3 бригад, 3 ус соруулах машин,  нэмэлтээр Ус сувгийн удирдах газраас 3 ус соруулах машин гарч ажиллаж байна.