ОНЦЛОХ МЭДЭЭ:

2019-07-30

Онцлох мэдээ: Иргэн Одсүрэн ХТП-4067, Марал ХТП-4026 гадны шугамд тоноглолд 07 дугаар сарын 29-ний өдөр гэмтэл гарч, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо “Аstra villa”, “General town”, “Peace village” хотхонууд цахилгаан хангамжаар хязгаарлагдсан. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нээс тус Аж ахуй нэгж, иргэнд удаа дараа кабелиа сэргээх албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас 2 талын тэжээлийн кабель гэмтэж, засварлах боломжгүй болсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлах нийтийн орон сууцны подваль, зоорийн давхарт нэвчсэн хөрсний болон борооны усыг Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газраас бохир ус соруулах 4 техник гарган ажиллуулж, нийт 123 рейсээр 806 тн ус соруулж ажилласан.